Кубын баруун хойд эрэгт хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ

Aдмин / Гадаад мэдээ

Кубын баруун хойд эргийн ойролцоо даваа гарагт 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Куба, Мексик болон АНУ-ын Флорида мужийн зарим хэсэгт чичирхийлэл мэдрэгджээ.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Кубын Мантуа хотоос баруун-хойд зүгт 104 км зайд, газрын гадаргаас 26 км-ийн гүнд байжээ. Мэргэжилтнүүдийн хэлснээр энэ нь тухайн бүсэд сүүлийн бараг 150 жилийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлтийн нэг болж байна.

Газар хөдлөлт Кубын нийслэл Хавана болон баруун нутгуудад хүчтэй мэдрэгдсэн бөгөөд иргэд сандарч гадагш гарсан байна. Мөн Мексикийн Канкун, Плая-дель-Кармен, Тулум зэрэг аялал жуулчлалын бүсүүдэд мэдрэгдэж, зарим барилгаас хүмүүсийг түр нүүлгэн шилжүүлжээ.

Одоогоор хүний амь нас эрсэдсэн болон томоохон хохирол учирсан талаар мэдээлээгүй байна. Мексикийн Юкатан, Кинтана-Роо мужуудад онцгой байдлын журам идэвхжүүлсэн ч хохирлын мэдээлэл ирээгүй гэж орон нутгийн захирагч нар мэдэгджээ. Газар хөдлөлтийн дараа цунамигийн сэрэмжлүүлэг зарлаагүй байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.