Төлөөлөгчийн газар эмч төлөөлөгч ажилд авна

П.Урнаа / Нийслэл
  • 2019-01-10 06:43:56
  • 2019-01-10 06:43:56

    Ц.Нямдорж: Дөрвөн гишүүний асуудлыг маргааш үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо

    photo

    Халдашгүй байдлын дэд хорооноос мэдээлэл өглөө. Тус хорооны дарга УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Өчигдөр 14:16 цагт УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд нарын дөрвөн гишүүнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокуророос УИХ-д хүргүүлсэн. Дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын ерөнхий прокурорын саналыг сонссон. Мөн УИХ-ын гурван гишүүний тайлбарыг сонссон. Г.Солтан гишүүн орон нутагт ажиллаж байгаа юм байна. Г.Солтан гишүүн ирээгүй учир дэд хорооны хурлыг маргааш үргэлжлүүлэхээр боллоо. Өөрийг нь эзгүйд асуудлыг нь ярих боломжгүй. Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн хүсэлтйг УИХ 48 цагийн дотор хэлэлцэж шийдвэрлэх учиртай. 48 цагт дөрвөн гишүүний асуудал багтсан. Маргааш Г.Солтан гишүүн ирэх байлгүй дээ. Өнөөдөр УИХ-ын тамгын газраас УИХ-ын гишүүн Г.Солтантай холбогдож мэдээлэл өгсөн" гэлээ.

  • 2019-01-10 06:33:59
  • 2019-01-10 06:33:59

    УИХ-ын гишүүн Б.Ундармаа: Бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн байна

    photo

    -ЖДҮХС-аас зээл авахдаа ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригтой хамтарсан уу, үгүй юу гэдгийг лавлаж байна. Миний хувьд ЖДҮХС-аас зээл авахдаа өөрийн зүгээс нөлөөлөөгүй. Шийдвэр яаж ч гарсан би шалгуулахад бэлэн. Би ЖДҮХС-аас зээл аваад арилжааны банкаараа эргэлдүүлээгүй. Энэ нь холбогдох хууль болон санхүүгийн зохицуулах хорооны албан бичгээр нотлогдсон. Уг хэрэг шалгагдаж байгаа юм байна. Олон гишүүний асуудлыг хөндөж буйн эхлэл нь энэ юм байна. Би гишүүний бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн байна.

  • 2019-01-10 06:31:42
  • 2019-01-10 06:31:42

    УИХ-ын гишүүн Л.Энхболд: Би хууль зөрчөөгүй

    photo

    -"Миний өөрийн хамаарал бүхий компани буюу банк бус санхүүгийн байгууллага байдаг. Энэ ББСБ-д ЖДҮХС-гаас зээл авч, санхүүжилт оруулаагүй. Үүнийг хариуцлагатайгаар хэлж байна. Маргааш улс орон даяар жагсаал болно. 48 цагийг яагаад маргаашийн 13:00 цагтай давхцуулж байна вэ гэдэг сонирхол татаж байна. Би мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй. Манай тойрогт махны үйлдвэр байгуулна гэсэн компани байсан. Тэр компанийг төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд асуудлыг шийдэх бололцоог судалж үз гэсэн бичиг явуулсан. Би бүрэн эрхээсээ түдгэлзэх боломжтой. Гэхдээ өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад журмын нөхдөө сонсохоос өөр аргагүй болчихсон. Яагаад гэвэл УИХ-ын даргыг огцруулах асуудал дээр бид ажиллах ёстой. Өнөөдөр би бүрэн эрхээсээ татгалзах юм бол шударга бусын хонгил цаашаа явна. Ингэвэл олон бизнесмэн, улстөрчид хохирох нөхцөл байдал үүснэ.

    УИХ-ын гишүүн болсныхоо дараахан Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсэгт орж ажилласан. Эрдэнэс Тавантолгойн 49 хувийг Шинхуа-д 400 сая доллараар худалдах гэж буй асуудлыг гаргаж ирсэн. Мөн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудлын үеэр 60 тэрбумын асуудлаар ярилцлага өгсөн. Олон улсын гэрээний тухай хуулиас хоёр чухал заалт орж ирснийг анх гаргаж тавьсан. Үүний дараа Эрдэнэс Тавантолгойн нүүрснээс тодорхой хэсэг нь алга болсон талаар мөн мэдээлсэн. 60 тэрбумын хэргийн талаар нээлттэй сонсгол явуулах санал хүртэл гаргасан. УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Энэ бүхэнтэй холбогдож байна уу.

  • 2019-01-10 06:30:04
  • 2019-01-10 06:30:04

    УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Улс төрийн шалтгаанаар ийм асуудлыг оруулж ирж байна

    photo

    УИХ-ын гишүүд орон нутгаас нь, тойргоос нь ирж байгаа саналуудыг уламжлах, шийдэх, дэмжих үүрэгтэй байдаг. Миний ойлгосноор УИХ-ын 30 орчим гишүүн тойргийнхоо иргэдийг ЖДҮХС-гаас зээл олгохыг дэмжсэн бичиг хийж өгсөн байгаа. Миний хувьд ч гэсэн ялгаагүй тойргийнхоо нэг компанид л ЖДҮХС-гаас зээл олгохыг дэмжсэн бичиг хийж өгч байсан. Түүнээс тус компанийн талаар, эзэмшигчийг нь ч танихгүй. Би өөрийн ах дүү төрөлдөө зээл авч өгөөгүй. Би хууль зөрчөөгүй. Тойргийн иргэнээ л дэмжсэн төдий. 30 гаруй гишүүнийг АТГ-аас дуудаж байцаасан. Гэтэл тэр дундаас яагаад намайг онцолж, Прокуророос гишүүний эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлсэнд гайхаж байна. Мэдээж би УИХ-ын даргыг огцруулах гарын үсгийг зурсан. МАНАН-гийн эсрэг явж байгаа. Шударга ёсыг бүрдүүлэхийн төлөө явж байгаа юм. Тэгэхээр энэ үйл ажиллагааг дэмжсэнээр гарын үсэг зурснаар, хууль хүчний байгууллагыг цэгцлэхийн төлөө явснаар буруутан болж байна гэж ойлгож хүлээж авч байна.

    Халдашгүй байдлын дэд хороо, бусад байнгын хороодын хуралдаанаар орно. Би тайлбараа хэлнэ. Энэ бол улс төрийн шалтгаанаар оруулж ирж байгаа санал гэдгийг хэлнэ. Цаг хугацаа бүхнийг харуулна гэж бодож байна. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэгт итгэж байна. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын хоорондын асуудлаас болж намайг түдгэлзүүлэх гэж байна

    Харин УИХ-ын гишүүн Г.Солтан Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа аж.

  • 2019-01-10 06:25:34
  • 2019-01-10 06:25:34

    ДЭД ХОРОО: Д.Дамба-Очир, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан нарын асуудлыг хэлэлцэнэ

    photo

    Улсын ерөнхий прокуророос Д.Дамба-Очир, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ өчигдөр 14:00 цагийн үед УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан, УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо 14:00 цагт хуралдахаар хүлээгдэж байгаа юм. Дэд хорооны дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэхээс гадна Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслөөр байр сууриа нэгтгэхээр хүлээгдэж байна.

Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.