МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр ажлаа хүлээлгэж өгнө

Д.Тулга / Боловсрол

batbayarӨчигдөр НИТХ-ын үеэр Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл: МОХ-ын Ерөнхийлөгч Д.Батбаяр болон удирдах зөвлөлийн гишүүдийг "хууль бусаар 64 мянган оюутнаас нийтийн тээвэрт хөнгөлөлтэй зорчих картны мөнгийг хууль бусаар хурааж олон мянган оюутныг хохироосон” хэмээн мэдээлсэн. Үнэхээр ч Монголын оюутны холбоо нэг оюутнаас жил 8900 төгрөг хурааж, түүнийхээ 4000 төгрөгийг оюутны нийтийн тээврийн зардалд зориулаад, үлдсэн 4900 төгрөгөөр нь холбооныхоо төсвийг бүрдүүлдэг аж. Энэ мөнгө одоог хүртэл юунд зарцуулагдаж байсан нь тодорхойгүй байна.

Харин МОХ-ын Ерөнхийлөгч Д.Батбаяр хариу мэдэгдэл хийж хотын даргын энэ үгийг хариуцлагагүй, гүтлэгийн чанартай мэдэгдэл хэмээн буруутгав. Түүнчлэн өчигдөр гаргасан шийдвэр нь оюутны хууль тогтоомжоор олгогдсон эрхийг бүдүүлгээр зөрчиж, оюутнуудад олон сая төгрөгийн хохирол учруулж, нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрхийг нь 2 сар хассан үйлдлээ хаацайлан, ирээдүй рүүгээ нулимсан арчаагүй үйлдэл боллоо хэмээн ярьлаа. Иймд МОХ болон МОХ-ны удирдлагын зүгээс нэр төрөө сэргээлгэхээр шүүх, хяналтын байгууллагад хандахаа илэрхийлж, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг МОХ-оо болон нийт оюутан залуусаас уучлалт гуйхыг ШААРДАЖ байна гэв.

Мөн тэрээр МОХ-ны Ерөнхийлөгч нь МОХ-ны дүрэм, Монголын нийт оюутны өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлэх нь нэр төрийн баталгаа байдаг. Гэвч улс төрчдийн увайгүй үйл, хүч түрсэн шийдвэрээр оюутны суралцах эрхийг хязгаарлаж, боомилох ажиллагааг эсэргүүцсэн боловч таслан зогсоож чадаагүй үйлдэлдээ МОХ-ны Ерөнхийлөгчийн хувьд Монголын нийт оюутнуудаас хүлцэл өчиж, ажлаа хүлээлгэж өгөн хариуцлага хүлээхэд бэлэн байна гэв. Иймд юуны өмнө оюутан залуус өөрсдийн өмнө тулгамдсан асуудлаа хэлэлцэхээр Монголын Оюутны ээлжит бус "Оюутны эрх”-ийн Чуулганыг МОХ-ны дүрмийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хуралдуулахаар болсон гэв.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.