ГССҮТ дээр “Донор” аяныг зохиож байна

Д.Тулга / Эрүүл мэнд

emnelegГэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн төв дээр өнөөдөр цус хуримтлуулах "Донор" аяныг зохион байгуулж байна. Энэ эмнэлэгээр өдөрт ойролцоогоор 250-300 хүн үйлчлүүлдэг гэх тооцоо бий. Эдгээрийн багагүй хувийг түлэгдэлтээс үүдэлтэй өвчтөн эзэлдэг байна. Тиймээс маргааш тус эмнэлэгт ДОНОР-ын арга хэмжээ зохиохоор болжээ. Тиймээс 16-гаас дээш насны, шарлаж байгаагүй иргэдийг ирж цусаа хандивлахыг эмнэлгийн зүгээс уриалсан байна. Цусаа хандивлан эрдэнэт хүний амийг аврахыг хүссэн иргэд иргэний үнэмлэхтэйгээ ирэх юм. Мөн өмнөх орой нь өөх тостой хоол, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглээгүй байхыг сануулж байна.

Б.ГЭРЭЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.