Манай улс сүрьеэгийн тохиолдлын түвшнээр бүсдээ 4-т бичигджээ

Д.Тулга / Эрүүл мэнд

owchinЭрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг Непаль улсын сүрьеэгийн тархалтын судалгааны багийнханыг өчигдөр хүлээн авч, уулзлаа.

Энэ үеэр тэрбээр Монгол Улс нь сүрьеэгийн тохиолдлын түвшингээр ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн 37 орноос эхний дөрөвт ордог тухай онцолсон. Хүн амын ядуурал, шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, хүн амын дундах тамхины хэт хэрэглээний өсөлт зэрэг хүчин зүйл нь сүрьеэ өвчин манай хүн амын дунд тархахад нөлөөлсөөр байгаа аж. Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн үндэсний лавлах лабораторит шинээр эмэнд тэсвэртэй сүрьеэгийн хурдавчилсан оношлогооны шинэ аргуудыг нэвтрүүлсэн нь тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, эмэнд тэсвэртэй сүрьеэгийн оношлогооны хугацааг 56 хоногоос хоёр цаг хүртэл бууруулж чадсан аж. Хэдийгээр дээрх ололт амжилтууд байгаа хздий ч хүн амын дунд сүрьеэгийн өвчлөл өндөр байсаар байгааг хоёр тал хэлж байлаа.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.