Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгуулна

Д.Тулга / Эрүүл мэнд

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ерөнхий бүдүүвч” батлах тухай УИХ-ын 2014 оны 75 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төсөл батлагдвал тус бүдүүвчийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээ, харъяаллын “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” гэж нэмэгдэх юм.

Төсөл батлагдсанаар Үндсэн хуулиар тогтоосон иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, тусламж, үйлчилгээ авах үндсэн эрхээ хэрэгжүүлэх, “Даатгуулагч” төвтэй эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх үндэс тавигдана. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон түүний салбар нэгжүүд Эрүүл мэндийн даатгалын хуулиар тогтоосон чиг үүргээ хэрэгжүүлэх боломж, нөхцөл бүрдэнэ гэж үзлээ. Тогтоолыг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр төсөлд тусгажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.