Нуруу, үе мөчний үзлэг, оношлогоо үнэ төлбөргүй хийх гэж байна

Д.Тулга / Эрүүл мэнд

gurawdugaar emnelegП.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр энэ сарын 15-ны өдөр БНСУ-ын эмч нар үзлэг, оношлогоо үнэ төлбөргүй хийх гэж байна. Үзлэг оношлогоонд хамрагдах, бүртгүүлэх асуудлаар хүсэлтэй иргэд 89015657 дугаарын утсаар лавлана уу.

Гуравдугаар эмнэлэг өнгөрсөн долдугаар сард Монголд анх тархины судсан доторхи мэс засал хийсэн юм. Солонгос Улсын Данкүүк их сургуулийн профессор Ким Ён Жун, ШУГТЭ-ийн зөвлөх эмч Батчулуун, ММЗТ-ийн эмч З.Ганбаатар, АОЭТ-ийн эмч Н.Баатаржан нар тархины судасны цүлхэн битүүлэх, тархины судасны гажиг сүлжээг бөглөх, тархины хавдрын тэжээгч судсыг бөглөх хагалгааг амжилттай хийлээ. Эдгээр хагалгаа нь гүн мэдээгүйжүүлэлтийн дор гавал ясыг нээхгүйгээр хийгддэг давуу талтай. Цаашид манай эмч нар эдгээр хагалгааг өөрсдөө бие даан хийх бүрэн боломжтой юм байна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.