“Халагдана гэхээр харамсалтай санагдаж байна”

Д.Тулга / Боловсрол

tsereg"Халагдана гэхээр харамсалтай санагдаж байна. Цэргийн албандаа үлдмээр санагдаад сэтгэл хоёрдох юм" гэж ярих залууг Нэргүйн Наранцогт гэдэг. Н.Наранцогтын ах өнгөрсөн жил "Оюутан цэрэг"-т хамрагдаж байсан бол энэ жил дүү нь ч гэсэн хамрагдаж цэрэг эрсийн сурах ёстой чадвар, эзэмших ёстой мэдлэгээс хуваалцжээ. Монголын өрх айл "Оюутан цэрэг" хөтөлбөрийг дэмжиж, хөвгүүдээ жил дараалан сургаж байгаа нь хөтөлбөрийн үр дүн, ашиг тусыг харуулах нь лавтай.

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр Төв аймгийн Алтанбулаг дахь Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төвд цэргийн бэлтгэл сургуулилтад гарсан "Оюутан цэрэг"-үүдээ эргэлээ. Түүнтэй хамт Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, Батлан хамгаалах яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, тус газрын хэлтсийн дарга, хурандаа С.Ганбямба, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, БХИС, МУИС, ШУТИС, УБИС, ХХАИС, МҮИС зэрэг их, дээд сургуулийн захирлууд, Монголын оюутны холбооны удирдлагууд "Оюутан цэрэг"-үүдтэйгээ уулзаж сурсан цэргийн эрдэм ухаанаас нь хуваалцлаа.tsereg

“Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр Зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөц нэмэгдэж, улс орноо батлан хамгаалах иргэдийн бэлтгэл сайжирч, их дээд сургууль төгсөгчид Төрийн албанд ажиллах нөхцөл бүрдэнэ. Оюутан залуус их дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн тусгай бэлтгэл сургалтад хамрагдах замаар цэргийн жинхэнэ албыг биеэр хаах боломж бүрдэж байгаа юм.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.