Монгол Улс хиймэл дагуултай болох эсэх нь эргэлзээтэй байна

Д.Тулга / Орон нутаг

Дэлхийд хиймэл дагуулаа хөөргөсөн 50 гаруй орон байдаг аж. Уг нь манайх энэ онд хиймэл дагуулаа хөөргөхөөр болж, судалгаагаа хийгээд, гадаадын орнуудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэхдээ одоогийн байдлаар товлосон хугацаандаа амжин хөөргөж чадахгүйд хүрчээ.

Энэ талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас тодруулахад “Одоогоор дэлхийн шилдэг гэсэн улсуудаас туршлага судалж, үнэлэлт дүгнэлтээ хийгээд саналаа боловсруулчихсан байгаа. Үүнийгээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өргөн барьсан. Тэндээс тусгай, нарийвчилсан чиглэл өгөх юм. Одоо үүнийг л хүлээж байна. Ямар нэгэн чиглэл гаргаагүй байгаа учраас 2015 оны төсөвт мөнгө суулгаагүй. Хамгийн гол нь ямар мөнгөөр хиймэл дагуул хөөргөх нь асуудалтай болчихоод байна. Монгол Улсын гадаадын хиймэл дагуулд өгч буй төлбөр цаг ирэх тусам өсөж байгаа. Тиймээс өөрсдөө даруй хөөргөх нь чухал. Хиймэл дагуул хөөрснөөсөө хойш дунджаар 15-18 жил “насалдаг” бол сүүлийн үеийнх нь 20 хүртэлх жил сансарт хөвдөг. Тиймээс хиймэл дагуул “төрсөн” цагаасаа эхлэн сансарт байх хугацаандаа өөрийн зардлаа бүрэн нөхөөд зогсохгүй илүү ашигтай байх тооцоо судалгаа гарсан” гэх хариултыг өглөө.

Манай улс хиймэл дагуултай болсноор сансраас малаа тоолоод зогсохгүй олон давуу талтай. Одоогоор манай улсын ашигт малтмалын газар, Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн болон байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд төлбөр төлж, гадаадын орнуудын хиймэл дагуулыг ашигладаг. Хэрвээ бид өөрсдөө хиймэл дагуултай болчихвол их хэмжээний мөнгө хэмнэхээс гадна ямар нэгэн ажил явуулахад доголдол гарна гэж айх хэрэггүй болох аж.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:51

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:51


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.