Яамдаас хувийн ашиг сонирхлоо мэдүүлээгүй зөрчил илэрлээ

Д.Тулга / Хууль

ATGАвлигатай тэмцэх газраас төрийн захиргааны төв байгууллагуудад сүүлийн хоёр жилийн хугацаанд шинээр томилогдон ажиллаж байгаа удирдах албан тушаалтан /алба, хэлтсийн даргаас дээш/-уудын Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулж томилсон эсэхэд хяналт тавив.

Яамд, түүний харьяа байгууллагад уг мэдүүлгийг хянуулаагүй томилсон зөрчил нэлээд илэрлээ. Тэдгээр зөрчлийг арилгаж, хууль хэрэгжүүлэх асуудлаар чиглэл өгсний хүрээнд Уул уурхайн яам, Эрчим хүчний яам, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Гадаад хэргийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, спортын яам, Хөдөлмөрийн яамд, тэдгээрийн харъяа байгууллагын нэр бүхий 46 удирдах албан тушаалтныг томилсон шийдвэрийг хүчингүй болгуулж, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулан зөрчлийг арилгуулсан байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.