МИАТ-ын онгоцыг ямар ч эрх мэдэлтэн саатуулаагүй гэв

Д.Тулга / Нийгэм

Өнгөрсөн бямба гаригт 09:15 цагт Улаанбаатар-Москва-Берлин чиглэлд хөөрсөн МИАТ компанийн онгоц нислэгийн чиглэлээ өөрчилж Новосибирск хотод газардан 10 гаруй иргэний буулгаж, мөн зорчиж явсан иргэдийг тус хотын нисэх буудалд сандалгүй шахуу зааланд хоёр цаг гаруй байлгаж байгаад нислэгээ цааш нь үргэлжлүүлсэн талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарав. Энэ асуудлыг Зам тээврийн яамнаас шалгахаар болсон тухайгаа ч тус яамны сайд М.Зоригт твиттер хуудсаараа дамжуулж мэдээлсэн. Тэгвэл МИАТ компанийн удирдлагууд болон Зам тээврийн яамны төлөөлөл энэ асуудалд тайлбар хийлээ.

Зам тээврийн яамны Тээврийн хяналт, бүртгэлийн газрын дарга Д.Жаргал энэ үеэр хэлэхдээ уг асуудалд албаны шалгалт явуулаад бүх асуудал хууль дүрмийн дагуу явагдсан гэдгийг тогтоосон хэмээлээ. Улмаар “Бид МИАТ компанитай ойлголцолд хүрсэн. МИАТ компани цаашид тусгай захиалгын нислэг үйлдэхээр бол бусад байгууллагуудтай уялдаа, холбоогоо сайжруулж, зорчигчдын цагийг тооцоолж, үйл ажиллагаагаа зохицуулах ёстой” гэсэн юм.

Харин МИАТ компанийн Нислэг, техник үйл ажиллагааны газрын дарга Н.Ганболд хэлэхдээ “Энэ сарын 3-ны өдөр хийгдсэн ОМ-135 дугаар нислэг ямар нэгэн төлөвлөгөөт бус нислэг байгаагүй. МИАТ-ийн үндсэн нислэг. Нийслэлийн Засаг даргын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын хүрээнд албаны 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгч Новосибирск явах шаардлагатай болж, МИАТ компани хамтран ажиллаж, төлөөлөгчдийг Новосибирск хотод аравдугаар сарын 3-ны өдөр буулгасан. Ингээд 7-нд буцахдаа аваачээ гэсэн хүсэлт ирүүлсэн. Гэсэн ч нислэг болохын өмнөх өдөр манай газрын байгууллагаас ирсэн албан ёсны мэйлээр онгоцыг хил гаалийн үзлэгт оруулахаар болсон тул хоёр цаг буулт хийх шаардлагатай гэсэн. Ингээд хоёр цаг орчим буулт хийсэн” хэмээсэн юм.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.