Ирэх 2016 оны төсөв боловсрол, эрүүл мэндийн салбарыг дэмжсэн

Д.Тулга / Нийгэм

sangiin yamӨчигдөр Сангийн сайд Б.Болор Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Ирэх онд эрүүл эдийн засгийн суурийг тавих үүднээс хэд хэдэн ажил хийгдэх талаар Сангийн сайд мэдээлж байсан юм. Тухайлбал уул уурхайн бүтээгдэхүүний супер цикл гэж яриад байгаа маш их өндөр үнэтэй байсан нүүрс 140, 150-тай байх үе, зэс 10 мянга хүрч байсан үед бид төсвөө их хэмжээгээр тэлсэн байсныг хумина. Мөн 180 гаруй мянган төрийн албан хаагч байгааг цөөлж цөөн тоотой, чанартай мэргэжилтнүүдийг ажиллуулах. Есөн яамтай болж, яамдыг нэгтгэх, агентлагуудыг нэгтгэж 2-3 агентлагыг татан буулгах аж. Мөн төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулах юм. 2016 оны төсөвт дэд сайдын орон тоог хасахаар тооцоолсон байна. 17 дэд сайдыг танах н төсвийн мөнгийг хэмнэх гэхээсээ илүүтэй шаардлагагүй орон тоо хэмээн үзэж байгаа аж. Ирэх оны төсөвт тэвчиж болохуйц бүх урсгал зардлыг тэвчихийг Ерөнхий сайд үүрэг болгосон. 2016 онд улсын мөнгөөр ямар нэгэн эд хогшил худалдан авахгүй. Улсын мөнгөөр хурал цуглаан хүртэл зохион байгуулахыг хориглосон. Мөн гишүүд болон сайд дарга нарыг гадаад дотоод томилолт, сургалт семинарт төсвийн мөнгөөр явахыг ч хориглоод байгаа.

Ирэх оны Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагыг 7 их наяд 883 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 28.6 хувьд хүрэхээр тооцжээ. Төсвийн төсөөллийг 53 улсын клиникийн болон нэгдсэн эмнэлэг, 6 хөдөөгийн нэгдсэн эмнэлэг, 6 орон нутгийн уламжлалт эмнэлэг, 38 сум дундын эмнэлэг, 173 хувийн хэвшлийн эмнэлэг, 49 рашаан сувилал, 689 эмийн сан, нийт 1,014 эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээг худалдан авахаар тооцон 2016 оны төсвийн төслийг 241.3 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн байна. Мөн Боловсролын салбарт шинээр ашиглалтад орж байгаа 58 цэцэрлэг, сургууль, дотуур байр, соёлын төвийн барилга, байгууламжий байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 14,5 тэрбум төгрөг тусгагдсан байна.

Энэ оны 1-р сарын 30-ны өдрөөс Нийгмийн даатгалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Цаа буга маллан амьдарч байгаа цаатан иргэнийг тэтгэвэрийн болон тэтгэмжийн даатгалд төрөөс даатгуулахаар болсон билээ.Иймээс тайгад цаа буга маллаж буй 317 иргэнээс хөдөлмөрийн насны 164 иргэний нийгмийн даатгалын шимтгэлд 29.5 сая төгрөг төсөвлөжээ. Түүнчлэн олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай Монгол улсын бөөтөр, хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай зэрэг хуулийн хүрээнд 36 тэрбум 467,3 сая төгрөг тусгасан нь энэ оныхоос 695,8 сая төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Гэхчилэн ирэх оны төсвийн төсөөлөл нь эдийн засгийн үр ашиггүй зардлуудыг хумиж, түүнээс хэмнэсэн зардлаа эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжид зориулахаар төлөвлөж байгааг харж болно.

Ийнхүү реформ хийсний хамгийн гол үр дүн 2017 онд гарна. Энэ байдлаар ирэх онд төсвийн зардлыг танасанаар 2017 онд төсвийн алдагдал тэг гарах боломж харагдаж байгаа талаар Сангийн сайд Б.Болор хэлж байсан юм. Энэ нь эдийн засаг маань маш эрүүл болж байна гэсэн үг.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.