Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн инженерийн боловсролд хөрөнгө оруулна

Д.Тулга / Боловсрол

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд уул уурхайн салбарын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө үед “Эрдэнэс Монгол” ХХК нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн инженерийн боловсролыг эх орондоо эзэмших боломж бүрдүүлэх, шаардлагатай дэмжлэг үзүүлэх зорилго тавин ажиллаж байна. Тухайлбал, энэ оны 4-р сард Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, Уул уурхайн сургуультай хамтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд эрдэс баялгийн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдэд шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэх, шинэ техник технологийг нэвтрүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулах, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, дадлагажуулах ажлыг зохих чиглэлээр хамтран хэрэгжүүлж байна.

Дээрх зорилгын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК нь хамтын ажиллагаагаа өргөжүүлж Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, Технологийн их сургууль болон Монгол дахь Америкийн их сургуультай хамтын ажиллагааг эхлүүлж хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг “Дисковер Монголиа 2015” чуулганы үеэр байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн хэмжээний инженер, мэргэжилтнийг бэлтгэх, уул уурхайн салбарын хөгжлийг дэмжсэн судалгаа хийх, үйлдвэрлэл, сургалт, эрдэм шинжилгээний ажлын уялдаа холбоог сайжруулах, байгууллага хоорондын түншлэлийг бэхжүүлэх, талуудын үйл ажиллагаанд стратегийн ач холбогдол бүхий харилцааг бий болгох зэрэг зорилт тавин ажиллах юм.

Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, Технологийн их сургууль нь дэлхийн хэмжээний инженерийг бэлтгэх чиглэлээр 2013 оноос хойш амжилттай ажиллаж байна. МГТИС нь Германы нэр хүндтэй техникийн их сургуулиудын консорциумтай хамтран ажилладаг төдийгүй ашигт малтмалын олборлолт болон боловсруулалт, мөн механик инженерийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Монголын болон олон улсын бизнесийн байгууллагуудтай өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааг эхлүүлээд байгаа юм.

Монгол дахь Америкийн их сургууль нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн АВЕТ олон улсын магадлан итгэмжлэгдсэн Сэрүүн цаг уурын бүсийн инженерийн шилдэг арга барил бүхий сургалтын хөтөлбөрийг бий болгож, өндөр мэргэшсэн факультет, хүний нөөцийг бэлтгэж, Даланзадгадын Уул уурхайн жишиг сургуулийн олон улсын стандартад нийцсэн сургалтын орчинд шилдэг сургалтыг явуулах зорилготой ажиллаж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.