Г.Дэнзэн ухаан алджээ

Д.Тулга / Хууль

denzenЕрөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн хоригдох хугацааг дахин сунгасанаас болж тэрбээр өлсгөлөн зарлаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангийн дарга болон эмч нар түүний биеийн байдал дийлэхгүй хэмээн өлсгөлөн зарлахыг зөвшөөрөөгүй ч тэрбээр өөрийнхөө хүслээр ийнхүү өлсгөлөн зарлаад гурав хонож байна. Дөнгөж сая авсан эх сурвалжийн мэдээллээр Г.Дэнзэн дөнгөж сая хорих 461-р ангид ухаан алдаж унасан байна.

Г.Дэнзэнг эхнэрийнхээ “Говь повер” ХХК-нд 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг. Хэдийгээр тэрбээр “Надад Тавантолгойгоос 17 тэрбумын тендер авсан зүйл байхгүй. “Говь повер” гэдэг компани надад байхгүй, хэзээ ч байгаагүй” гэх тайлбарыг өгч байжээ.

Г.Дэнзэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.2, 150.3- зааснаар хэрэг үүсгэн шалгаж байна. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.