Дахин нэг хүүхэд тарваган тахлын халдвар авчээ

Д.Тулга / Эрүүл мэнд

TarvagaХөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат 16 настай, эрэгтэй Д нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нохой зууж ирсэн тарвагыг өвчих явцдаа халдвар авч, энэ сарын 14-ний өдөр халуурч, баруун суганы булчирхай цочсон шинж тэмдэгтэйгээр сумын эрүүл мэндийн төвд тусгаарлагдан эмчлүүлж байна. Тус сумын Засаг даргын А/89 тоот захирамжаар хөл хорио тогтоон аймгийн ЗӨСТ, ОБХ, ЭМГ-ын 30 гаруй мэргэжилтнүүд голомтот хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Мөн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 2015 оны нэгдүгээр сараас хойш Улаанбаатар хотын хэмжээнд 34 удаагийн мэрэгч амьтдын үхэл, хоргодлын дуудлагыг хүлээн авч, 58 тарвагыг лабораторийн шинжилгээнд хамруулж, тарваган тахал өвчний эрсдэлгүй болохыг тогтоосон байна.

Үүний зэрэгцээ 2015 оны долдугаар сарын 1-нээс эхлэн өнөөг хүртэл тарваган тахал өвчний сэжигтэй, яаралтай таван дуудлага ирсэнээс Ховд аймгийн Булган, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд хоёр хүн тарваган тахал өвчнөөр өвчилсөн болох нь батлагдаж, нэг хүн нас барсан байна. Иймд иргэд тарваган тахал өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх, тарвага тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.