Зуслангийн аманд зөвшөөрөлгүй буусан малтай айл өрхүүдийг шалгажээ

Д.Тулга / Хууль

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, 19 дүгээр хорооны Ажлын алба, олон нийтийн цагдаагийн ажилтны хамтарсан Ажлын хэсэг зуслангийн бүсэд зөвшөөрөлгүй буусан малтай айл өрхүүдэд шалгалт хийлээ.

Шарга морьт, Гоодой, Хуурай мухар зэрэг зуслангийн аманд Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Дархан-Уул аймгийн Цагаан нуур сумаас зөвшөөрөлгүй нүүж ирсэн малтай 11 айл өрхүүдэд шалгалт хийж, холбогдох хууль, тогтоомжийг танилцуулж, зөрчил гаргасан иргэдэд захиргааны арга хэмжээ авч ажилласан юм.

Уг шалгалтаар чанар, стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд худалдаалж байгаа айраг, цагаан идээний худалдаалалтыг зогсоож, мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс гаргаж, дараа жилээс дахин зөрчлийг давтахгүй байхыг сануулан, зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдэд Албан мэдэгдэл хүргүүллээ. Ийнхүү Ажлын хэсгийн ахлагч, Засаг даргын орлогч Л.Амарзаяа цаашид хууль тогтоомжийн биелэлтийг хангуулан ажиллахыг үүрэг болгов.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.