Чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг баталлаа

Д.Тулга / Нийгэм

gurilДотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг баталж, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендерийн даалгаварт дотоодын үйлдвэрээс худалдан авахаар жагсаалтаар баталсан барааг нийлүүлэх шаардлагыг тусгаж ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 103 дугаар тогтоолоор үндэсний үйлдвэрээс худалдан авах бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг батлан хэрэгжүүлснээр дотоодын үйлдвэрийн барааг худалдан авах хэмжээ нэг жилийн дотор 5 тэрбумаас 50 тэрбум болж 10 дахин өссөн байна. Олон улсын стандартын түвшинд бүтээгдэхүүнээ хүргэсэн олон тооны үйлдвэрлэгчид байгаа боловч, борлуулалт хангалтгүй импортын хямд, чанаргүй хуурамч бараанд зах зээлээ алдаж байгаа үед аль болох импортын бараанаас татгалзаж, дотооддын үйлдвэрлэгчдээ дэмжих шаардлага гарсаар байна. Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг баталснаар төрийн бүх шатны байгууллагууд дотооддоо үйлдвэрлэсэн барааг худалдан авах ойлголттой болж, импортыг орлох бүтээгдэхүүний тоо, хэмжээ болон ажлын байр нэмэгдэх юм.

Барааны жагсаалтад бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүнээс гадна савхин хувцас, бүтээгдэхүүн, оёмол бүтээгдэхүүн, эсгий, ноос, ноолууран бүтээгдэхүүн, мод, модон бүтээгдэхүүн, зам барилгын материал, төмөр хийц, сав баглаа боодол зэрэг 12 нэр төрлийн 100 орчим барааг багтаажээ.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.