Арав хоногт 10 хүн зам тээврийн ослоор амиа алдав

Д.Тулга / Хууль

osolЭнэ сарын 1-10-ны өдрүүдэд замын цагдаагийн байгууллага нийт 3028 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ. Үүний 2214 нь ослын мэдээлэл байсан аж. Тэр дундаа хүн гэмтсэн 97 осол гарч, ослын улмаас 129 хүн гэмтсэн байна. Эд материалын хохиролтой зам тээврийн осол 84 гарч, улсын хэмжээнд нийт 9 ослоор 10 хүн нас баржээ. Үүнээс нийслэлд гурван ослоор гурван хүн, хөдөө орон нутагт зургаан ослоор долоон хүн нас барсан байна.

Дээрх өдрүүдэд замын цагдаагийн алба хаагчид согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 961 жолоочийг илрүүлжээ. Мөн шүүхийн шийтгэврээр 131 хүнийг баривчилгаанд явуулсан байна. Согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан жолооч 20, согтуугаар хөдөлгөөнд оролцож гэмтсэн явган зорчигч 17 байна.

Хүүхэд өртсөн осол 25 гарсны 11 нь сургуулийн өмнөх насны, 14 нь сургуулийн насны хүүхэд байсан ба долоо нь зорчигч, 18 нь явган зорчигч хүүхдүүд байжээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.