Шинэ загварын приус 100 километрт 2,5 литр бензин иднэ

Д.Тулга / Орон нутаг

pruis

“Тоёота” компани өмнөх загвараас зургаан жил хагасын дараа бүрэн шинэчилсэн приус загварын автомашины уйлдвэрлэл, борлуулалт эхэлснийгтэмдэглэх ёслолын арга хэмжээ энэ сарын 14-ний өдөр боллоо. Шинэ приус олон төрлийн автомашины загварын дотоод эд ангийг нэг төрлийн засрарт рруулж зардал бууруулах, машины хурд хүчийг нэмэх технологи буюу ТNGА Тоуоtа New Global Architecture үйлдвэрлэлийн шинэ архитектураас төрсөн анхны бүтээгдэхүүн болсон байна.

Шинэ загварын машин гүн улаан, сувдан цагаан өнгөтэй байх бөгөөд 17 инчийн хар саарал өнгийн обудтай байх аж. Салонд нь хар, саарал өнгө зонхилжээ. Босоо гурвалжин их гэрэл, босоо хэлбэрийн манангийн гэрэл долгиотсон рельеф нь устөрөгчийн хөдөлгүүртэй Мirai-тай бага зэрэг төстэй харагдах гэнэ. Хянах самбарын уламжлалт тоноглолууд нь шингэн кристалл дэлгэц дээр шилжиж урд төв хэсэгтээ байрласан байна. Мөн том дэлгэц бүхий олон төрлийн медиа систем хянах самбарын доор байрлах юм.

pruis

Шинэ приусын зай хураагуур нь тоормослох үеийн энергиэр маш хурдан цэнэглэгдэх ба энэ нь өмнөх загвараасаа арван хувь бага бөнзин зарцуулах боломжийг олгож байгаа юм. Уг загвар 40.8 километрт нэг литр бензин зарцуулах нь одоогийн байдлаар дэлхийд номер нэг үзүүлэлт болоод байна.

Автомашины кузовын бат бөх чанар 60 хувь хатуу болж, хүндийн төв нь доошилсон байна. Үүнийг явах эд ангийг сайжруулснаар автомашины тав тух, тэнцвэрт байдал сайжирсан гэж компанийн зүгээс мэдээллээ.

Дөрөв дэх үеийн приусээс дэлхий даяар 300-350 мянган ширхгийг борлуулах зорилготой байгаа аж. Шинэ загварын приус ирэх оны нэг сараас худалдаанд гарч эхлэх юм байна. Шинэ загварын приусын энэ сарын борлуулалт зорилтот хэмжээнээс тав дахин их байгаа гэнэ. “Тоёота" компани одоогоор 60000 ширхгийн урьдчилсан захиалга аваад байгаа аж. Одоо захиалсан хүмүүс эхний ээлжинд гурван сарын дараа шинэ унаагаа хүлээж авах юм байна.

С.АРИУН

www.DNN.MN

pruis

pruis

pruis


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.