Сурах бичгийн дундаж үнэ 2500 байна

Д.Тулга / Боловсрол

surah bichigЭнэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 165 нэр төрлийн нэг сая 200 мянга орчим сурах бичиг хэвлэж нийлүүлэх юм байна. Энэ жил суурь боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчилж байгаатай холбоотойгоор VI-IX ангийн 77 нэр төрлийн сурах бичиг, багшийн номыг шинээр, I-XII ангийн 88 нэр төрлийн сурах бичиг, багшийн номыг дахин хэвлэж нийлүүлэх юм байна. Мөн I-IV ангийн 25 нэр төрлийн 20 мянга орчим сурах бичгийг казах хэл рүү орчуулан Баян-Өлгий, Ховд аймгуудад хүргэхээр болжээ.

Өнгөрсөн сард I-V болон XII ангийн сурах бичгүүдийг хэвлэж дуусчээ. Мөн шинээр зохиогдсон VI-IX ангийн сурах бичгүүдийг хэвлэж ирэх долоо хоногт хэвлэж дуусах төлөвлөгөөтэй байна. Сурах бичгийн дундаж үнэ 2600 төгрөг байхаар салбар яамнаас шийдвэр гаргаад байгаа аж.

Б.ГЭРЭЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.