Боом өвчнөөр хүн өвчилсөн тохиолдол бүртгэгдлээ

Д.Тулга / Эрүүл мэнд

boomХэнтий аймгийн Баян-Адрага суманд амарч байсан 19 настай оюутан 8-р сарын 4-нд зүүн гарын бугалганы дотор талын дунд хэсэгт улайж хавдан цэврүүтэж эмнэлэгт ханджээ. Өвчтөн одоо ХӨСҮТ-д хэвтэн эмчлэгдэж байна. Өвчтөнөөс сорьц цуглуулан ХӨСҮТ-д шинжлэхэд шархны арчдаснаас боомын нянгийн хорын плазмидийн ген тодорхойлогдсон байна. Голомтын судалгааг хийх явцад өвчтний аав боомоор өвчилсөн байж болзошгүйг илрүүлж, Баян-Адрага сумын эмнэлэгт тусгаарласан байна. Нэг голомтоос уг өвчний хоёр тохиолдол бүртгэгдсэн, малын өвчлөл гарч байгаа тул эрсдлийн түргэвчилсэн үнэлгээ хийх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзжээ.

Б.ГЭРЭЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.