Энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлэв

Д.Тулга / Нийгэм

enhiig sahiulagchБүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй Нэгдсэн Үндэсний Байгууллагын энхийг дэмжих ажиллагааны Монгол Улсын дөрөвдүгээр батальонд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төлөөлөн оролцож, үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн 11 албан хаагчийг ШШГЕГ-ын удирдлагууд өнөөдөр хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Мөн энэ үеэр хүнд бэрхшээл тулгарахаас эмээлгүй энхийг тогтоох, дайн дажинтай орны нөхцөл байдлыг тогтворжуулах, энхийн үйлсэд сахилга баттайгаар оролцож, Монгол цэргийн нэр, сүр хүч, Монгол Улсын нэрийг өндөрт өргөөд ирсэн албан хаагчдаа шагнаж, урамшуулав.

ШШГБ-ын албан хаагчид 2007 оноос эхлэн энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд Сьерра Леоне, Төв Африкийн Бүгд найрамдах Улс, Афганистан, Чад, Бүгд Найрамдах Судан, Бүгд Найрамдах Өмнөд Судан зэрэг улсуудад нийт 100 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэжээ.

Б.ГЭРЭЛenhiig sahiulagch

enhiig sahiulagch

enhiig sahiulagch


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.