УБТЗ-ын даргыг тушаалаа эргэж хартал тэмцэнэ гэв

Д.Тулга / Боловсрол

Тээврийн дээд сургуулийн багш, оюутнууд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатарын гаргасан тушаалыг эсэргүүцэн ийнхүү нэгдсэн байна.

Асуудлыг тодруулбал Тээврийн дээд сургуулийн дэргэдэх мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагааг энэ сарын 10-наас эхлэн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд шилжүүлэхээр болжээ. Ажилчдын ярьж буйгаар энэ нь зүйд нийцэхгүй бөгөөд нэг сургуулийг нөгөө сургуулийн харьяанд шилжүүлж нүүлгэснээр багш оюутнууд хохироод зогсохгүй, сургуульд элсэгчдийн тоо буурна гэж үзэж буй юм. Мөн “Зам тээврийн яам, Хөдөлмөрийн яам, Боловсролын яамны зөвшөөрөл болон тушаал шийдвэр огт гараагүй байхад байгууллагын дарга дур мэдэн ийм тушаал гаргасан нь хууль зөрчсөн явдал. Монгол Улсын их, дээд сургуулиудыг багцлан нэгтгэх төрийн бодлоготой нийцэхгүй байна” хэмээлээ. Тус сургуулийн багш оюутнууд Л.Пүрэвбаатарыг тушаалаа эргэж хартал тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.