"Ардын хүүхдүүд сугалааны хонжвор биш" хэмээн эсэргүүцэж байна

Д.Тулга / Боловсрол

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 25-28-ны хооронд явуулах шийдвэрийг гаргасан. Яг одоо Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын байранд арав гаруй цэцэрлэгийг төлөөлсөн 200-300-аад эцэг, эх цуглаад байна. Учир нь Баянзүрх дүүргийн харьяа хүүхдүүд цэцэрлэгт бүртгүүлэхдээ сугалаа сугалж, аз таарсан нь цэцэрлэгт хамрагдах боломжтой хэмээн дүүргээс нь мэдэгджээ.

Харин тэд үүнийг эсэргүүцэж, тус дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Х.Батбаяртай уулзахаар хүлээж байсан юм. Эцэг эхчүүд "Ардын хүүхдүүд сугалааны хонжвор биш" гэхчлэн бичсэн лоозон барьсан байх бөгөөд "Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэж 10 гаруй хоног хонон өнжин дугаарлаж байхад сугалаагаар бүртгэх шаардлага тавилаа" хэмээн бухимдаж байгаа аж. Дээрх эцэг эхчүүд долдугаар сарын 24-нөөс эхлэн цэцэрлэгийн гадаа хонон өнжиж, өөрсдөө бүртгэл явуулжээ. Тиймээс эцэг эхчүүдийн хийсэн бүртгэлээр бүртгэлээ явуулахыг шаардаж байна.

Тус дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Х.Батбаяр “Цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай байсан бол ийм асуудал үүсэхгүй. Тиймээс бид байгаа цэцэрлэгтээ иргэдийнхээ хүүхдийг тэгш хуваарилахаар зорилгоор энэ аргыг сонгосон” хэмээн тайлбарласан юм. Улмаар Х.Батбаяр дарга эцэг эхчүүдийн төлөөлөл болон цэцэрлэгийн удирдлагуудтай хамтарсан уулзалт хийж, өнөөдөр 15.00 цагт цэцэрлэгийн бүртгэл явуулах аргыг эцэслэн тогтоохоор боллоо.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.