Оюутнууд хотын даргад санал хүргүүллээ

Д.Тулга / Боловсрол

oyutanМонголын оюутны холбооны гүйцэтгэх хороо 10.19-20-ний өдрүүдэд Чингисийн талбай дээр хоёр өдөр ажиллалаа. Учир нь Автотээврийн тухай хууль, Боловсролын тухай хууль, НИТХ-н 6/51 тогтоолоор хичээлдээ нийтийн тээврийн хэрэгслээр зайлшгүй явах шаардлагатай 113,000 оюутанд жил бүр нөхөн олговрыг тооцон, улсын төсөвт суулгадаг. Энэ төсөв нь нэг оюутанд сард ойролцоогоор 22.000-24.000 төгрөг тооцогддог гэсэн үг юм. Энэ мөнгийг 113.000 оюутнаар үржүүлээд үзвэл нэлээн өндөр тоо гарнаа. НЗДТГ тухайн нөхөн олговрыг оюутны гар дээр бэлнээр сар бүр олгох буюу u money картанд 44 удаагийн суулт олгосноор бэлнээр олгох нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Хэрвээ оюутан та 44-оос илүү зорчилт хйивэл өөрөө мөнгөө төлнө гэсэн үг. Харин МОХ тус нөхөн олговрыг зорчиж буй оюутны гарт олгох буюу 44 удаагийн суултаар тооцох нь буруу, багцаар нь нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлэгч автобус компанид бөөнөөр нь олгох нь зөв” гэж үзжээ. Ингэснээр энэ мөнгийг багцаар нь автобусны үйлчилгээ үзүүлэгч компанид олгосон тохиолдолд автобус компаниуд оюутнуудыг ажлын өдрүүдэд цаг, чиглэл, дамжин суулт хамаарахгүй тээвэрлэх боломжтой гэв. Иймд нэгэнт энэ жил ч, ирэх жил ч оюутны нийтийн тээвэрт зарцуулагдахаар төлөвлөсөн энэ нөхөн олговор улсын төсөвт суугдсан ба суугдах хойно тухайн төсвийг оюутанд ашигтай байдлаар зарцуулаасай гэж бид хүсэж, үр дүнг нь хүлээж буй юм хэмээн мэдэгдлээ.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.