Тендерийн урилга: Жимс жимсгэний аж ахуйд дэвшилтэт дуслын усалгааны технологи нэвтрүүлэх

Д.Тулга / Шинжлэх Ухаан 2023

Огноо: 2015-08-19

Тендер шалгаруулалтын нэр: Жимс жимсгэний аж ахуйд дэвшилтэт дуслын усалгааны технологи нэвтрүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ТШ/15/05/ЖУ

Хүнс, хөдөө аж ахуйн яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос жимс жимсгэний аж ахуй эрхлэгчдэд дэвшилтэт дуслын усалгааны төхнологи нэвтрүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50000 /тавин мянга/ төгрөгөөр Хүнс, хөдөө аж ахуйн яамны нэмэлт санхүүжилтийн Төрийн сан банк дахь 90019403 тоот дансанд тушаан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна. Тендер нь дараах 1 багцтай байна:

Багц-1. Жимс жимсгэний аж ахуй эрхлэгчдэд дэвшилтэт дуслын усалгааны технологи нэвтрүүлэх, 5 га талбай услах хүчин чадал бүхий 20 иж бүрдэл дуслын усалгааны төхөөрөмж нийлүүлэх

Тендерийн хамт өөрийн санал болгож байгаа үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний тендерийн баталгааг төгрөгөөр ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цагаас 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Энх тайвны өргөн чөлөө 16А,
Засгийн газрын 9 дүгээрГ байр, ХХААЯ-ны 503 дугаар өрөө


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:14:08

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:14:08


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.