Өршөөлөөр суллагдсан залуусыг ажилд зуучилна

Д.Тулга / Боловсрол

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж Өршөөлийн тухай хуульд хамрагдан хорих ангиас суллагдах иргэдийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн ажилд зуучлахаар боллоо. Өршөөлийн хуулиар 3000 гаруй хоригдол суллагдах бөгөөд үүний дийлэнх нь залуус байгаа юм. Тиймээс Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв биржээс уг залуучуудыг ажил хөдөлмөр эрхлэхэд нь туслах, чиглүүлэх зорилгоор “Хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх” сургалтыг зохион байгуулж ажил олгогчдын санал болгосон ажлын байранд зуучлах үйл ажиллагааг зохион байгуулж эхэлжээ.

Ингэхдээ маргааш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 405, 429 дүгээр ангиудаас “Өршөөлийн тухай хууль”-д хамрагдан суллагдах иргэдэд сургалт зохион байгуулж, нээлттэй ажлын байранд зуучлах юм байна.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.