П.Мөнхзул: Тэтгэлэгт хамрагдахын тулд ХЯТАД, АНГЛИ хэлээ сайн сураарай

Д.Тулга / Боловсрол

Өнөөдөр БСШУЯ, БНХАУ-ын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх тухай санамж бичгийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилээс бакалавр, магистр, докторын сургалтад 1000 оюутан суралцуулахаар болсон. Эдгээр 1000 оюутны эхний ээлж болох 150 оюутанд тэтгэлгийн урилга гардуулах ажиллагаа БСШУЯ дээр боллоо.

П.Мөнхзул /тэтгэлэг авсан оюутан/:

-ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХЫН ТУЛД ХЯТАД, АНГЛИ ХЭЛЭЭ САЙН СУРААРАЙ-

-Юуны өмнө танд баяр хүргэе. Ямар сургуульд суралцах тэтгэлэг авав аа?

-Би “Beijing Normal University”-д докторын зэрэг хамгаалахаар тэтгэлэг авлаа. Энэ нь Бээжингийн багшийн их сургууль гэсэн үг.

-Тэтгэлэгийн тухай мэдээллийг анх хаанаас авч байсан бэ?

-БСШУЯ-ны веб сайт дээр гарсан байсан зарлалыг анх хараад бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. Ингээд шалгаруулалтанд дуудсаны дараа тэнцсэн оюутнууд ярилцлаганд орж шигшигдсэн.

- Ямар бичиг баримтууд бүрдүүлж байсан бэ?

-Өмнө сурч байсан сургуулиудынхаа диплом, гэрчлэх бичиг баримтууд. Мөн ажиллаж байсан бол ажлын тодорхойлолт. Өөрийн намтар, иргэний үнэмлэх гэх мэт энгийн бичиг баримтуудыг бүрдүүлнэ.

- Ярилцлага ямар хэл дээр явсан бэ?

-Ярилцлагаа Англи, Монгол хэл дээр явуулсан. Хятад хэлтэй хүмүүс илүү давуу талтай байж Хятад хэлээрээ ярилцлагаа өгсөн.

- Тэгэхээр Монгол хэлээрээ ч гэсэн ярилцлагаа өгөөд тэтгэлэгт хамрагдаж болох нь ээ?

- Дараагийн удаа зөвхөн Монгол хэлээр ярьж байгаа хүмүүсийг тэнцүүлэхгүй гэж байсан. Энэ удаагийнх яах аргагүй анхны хүүхдүүд байсан учраас азтай байлаа. Бид очоод хэлний бэлтгэлд нэг жилийн хугацаанд суух учраас уян хатан хандсан болов уу?

- БНХАУ-д хэр удаан хугацаанд суралцах вэ?

- Нэг жил хэлний бэлтгэлд суусны дараа гурван жилийн турш суралцана. Гэхдээ магистр, докторын зэргээсээ шалтгаалж хугацаа нь өөр байгаа. Магистр бол 2.5 жил суралцана.

-Тэтгэлэг учраас оюутнууд бүх зардлаа даалгах байх. Оюутнуудын хувийн зүгээс ойролцоогоор хэдэн төгрөг шаардлагатай болж байгаа вэ?

-Бид нарын өөрсдийн зардал, хоол ундныхаа мөнгийг л даана. Бусдаар бол бүх зүйлийг тэтгэлэгт тусгаж өгсөн байгаа. Оюутны байр, төлбөрийн асуудлыг шийдэж өгсөн. Нэмээд 3500 юаны тэтгэлэгтэй.

- Энэ тэтгэлэгийн дараагийн ээлжинд хамрагдах хүсэлтэй байгаа оюутнуудад юу зөвлөх вэ?

- Хятад хэлний шалгалтын оноо сайн байх, мөн бусад хэлний мэдлэг мөн өндөр байвал давуу тал болж өгнө. Хятад, Англи хэлээ сайн сураад, өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ мэргэшсэн байвал бүх юм болчихно.

tulgaБоловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга:

-1000 ОЮУТНЫГ БНХАУ-Д ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦУУЛНА-

- БНХАУ-ын энэ тэтгэлэгт хамрагдахын тулд ямар ямар шалгуур үзүүлэлтүүд байгаа вэ?

- Монгол улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах ерөнхий зарчмыг барьж ажиллаж байгаа. Хэдийгээр энэ 1000 оюутан очоод хэлний бэлтгэлд суралцах ч гэсэн анхан шатны мэдлэгтэй байх шаардлагатай болоод байгаа юм. Үүнд зориулаад бид Монгол улсын төрийн их дээд сургуулиудын дэргэд, мөн зарим арван жилийн сургуулиудын дэргэд Хятад хэлний курсуудыг Хятадаас багш нар авч ирж бэлтгэж байгаа. Тухайлбал, одоогоор 23-р сургуулийн дэргэд, МУБИС-ийн дэргэд байгуулагдсан байна. Үүгээр дамжуулаад залуучууд Хятад хэлнийхээ анхан шатны мэдлэгийг аваад, магистр доктор болохоор явах гэж байгаа оюутнууд бол бакалаврын голч оноо 3-аас дээш байх ёстой. Энэ шалгаварыг хангачих юм бол энэ тэтгэлэгийг авах боломжтой.

- Тусгай тэтгэлэг юугаараа онцлогтой юм бэ?

- Хятадын засгийн газарт очиж сурах гурван янзын тэтгэлэг байдаг. ӨМӨЗО-той гэрээгээр оюутнуудаа сургадаг, БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр сургах, үүн дээр нэмэгдээд ерөнхийлөгчийн тусгай тэтгэлэг гэх гурав дахь тэтгэлэг нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл өмнө нь тэтгэлэгээр явдаг байсан оюутнууд дээр нэмээд 1000 оюутан явж суралцахаар болсон гэсэн үг юм. Одоо эхний ээлжинд 150 оюутан явж байна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.