С.Төгсийн бүтээсэн “Мэс заслын зориулалттай шөрмөсөн утас” шилдэг бүтээлээр тодорлоо

Д.Тулга / Орон нутаг

mes utasӨнөөдөр Монгол Улсын Оюуны өмчийн газар, Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хамтран, БНСУ-ын Оюуны өмчийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Инновацийн шийдэл – Бидний амьдралд” нэртэй уралдааны ялагчдыг тодрууллаа. Уралдаанд оролцогчид нийт 40 бүтээл ирүүлснээс:

1. С.Төгсийн бүтээсэн “Мэс заслын зориулалттай шөрмөсөн утас – Экологийн цэвэр, органик бүтээгдэхүүн”. Түүний гаргасан судалгаагаар Монголд нядалж байгаа үхрийн арван хувиас нь шөрмөсийг нь аваад үйлдвэрлэл хийхэд жилдээ 3,4 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олох юм билээ. 90 хувийг нь экспортод гаргаж, арван хувийг нь өөрсдөө ашиглах юм. Түүнчлэн өнөөдөр Монголд ашиглаж байгаа хайлдаг мэс заслын утаснаас дөрөв дахин хямд өртөгтэй болно гэдгийг ч тооцож үзсэн байна.

2. “Сүүний үйлдвэрийн хаягдал шар сүүг ашиглан Антиоксидант идэвхтэй ундаа үйлдвэрлэх арга” шийдлээр МУИС-ын судлаачдын баг

3. “Царцааны органик түүхий эд, бүтээгдэхүүн” шийдлээр судлаач Я.Ганболд нар тус тус байр эзэлжээ.

Дунд сургуулийн бүлгийн төрөлд 15-18 настай 10-12 дугаар ангийн сурагчид оролцсоноос:

1. Завхан аймгийн Тэлмэн сумын дунд сургуулийн сурагчдын багийн “Үлийн цагаан огтоны тоо хэмжээг байгалийн тэнцвэрт байдалд тохируулах арга ба түүнийг хэрэгжүүлэх төхөөрөмж” шийдлээр,

2. Улаанбаатар хотын тэргүүний 58-р дунд сургуулийн сурагчдын багийн “Гутлын гишгүүр” болон “Цэцгийн ваар” шийдлүүд шалгарчээ.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.