Арав гаруй сургууль олон улсад магадлан итгэмжлэгдлээ

Д.Тулга / Боловсрол

shutisМонгол Улсын 10 гаруй их дээд сургууль олон улсад магдлан итгэмжлэгджээ. Эдгээр сургуулиудыг олон улсын дөрвөн төрлийн магадлан итгэмжлэлийн байгууллагаас баталсан байна. Тухайлбал:

• APACC–Ази Номхон далайн бүсийн магадлан итгэмжлэл ба батламжлалын комисс

• ACBSP-АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл

• AMEWPR–Номхон далайн баруун бүсийн орнуудын анагаахын боловсролын холбоо

• ASIIN–Герман улсын олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллага

Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн оны 11 дүгээр сард “АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл”-өөр /ACBSP/ Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг бизнесийн сургууль, “Сэрүүлэг” дээд сургууль, “Идэр” дээд сургуулиуд магадлан магадлан итгэмжлэгджээ.

Дээрх дөрвөн байгууллагаар Монгол Улсын ямар сургуулийг олон улсад магадлан итгэмжилсэн талаар мэдээллийг хүргэе.

APACC – Ази Номхон далайн бүсийн магадлан итгэмжлэл ба батламжлалын комисс:

1. ШУТИС-ийн Улаанбаатар дахь Политехник коллеж

2. Технологийн дээд сургууль

3. ЭМШУИС-ийн Эрүүл мэндийн технологийн сургууль

4. Техник технологийн дээд сургууль

ACBSP - АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл:

1. Санхүү, эдийн засгийн дээд сургууль /2012 оны 6 сард/

2. МУИС-ийн Эдийн засгийн сургууль /2013 оны 6 сард/

3. ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль /2013 оны 11 сард/

4. "Мандах бүртгэл" дээд сургууль /2014 оны 6 сард/

5. "Сан" дээд сургууль /2014 оны 6 сард/

6. "Этүгэн" дээд сургууль /2014 оны 6 сард/

7. ХААИС –ийн Эдийн засаг бизнесийн сургууль /2014 оны 11 сард/

8. "Сэрүүлэг" дээд сургууль /2014 оны 11 сард/

9. "Идэр" дээд сургууль /2014 оны 11 сард/

Эдгээрээрс гадна ЭМШУИС-ийн Анагаах ухааны сургуулийн “Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан” бакалаврын хөтөлбөр, ШУТИС-ийн ЭХИС-ийн “Цахилгаан хангамж” мэргэжлээр бакалавр, магистр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрүүдийг магадлан итгэмжилсэн байна.

Одоогоор Монголоос магадлан итгэмжлүүлэх хүсэлтээ 12 сургууль ACBSP-т илгээгээд байгаа аж. Эдгээр сургуулийг одоогоор олон улсад магадлан итгэмжлээгүй. Нэр дэвшигч статустай байгаа юм.

ACBSP-ээр магадлан итггэмжлүүлэхээр хүсэлт гарган ажиллаж байгаа нэр дэвшигчийн статустай сургуулиудын нэрс:

1. Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургууль

2. Эдийн засгийн үндэсний дээд сургууль

3. Монголын үндэсний их сургууль

4. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Бизнесийн сургууль

5.“Отгонтэнгэр" их сургуулийн Бизнесийн сургууль

6.“Их засаг" их сургуулийн Санхүү, эдийн засгийн сургууль

7. “Монгол бизнес" дээд сургууль

8. “Засагт хан" дээд сургууль

9. “Тэнгэр" дээд сургууль

10. “Эм Ай Ю" дээд сургууль

11. “Зохиомж" дээд сургууль

12. “Цэцээ гүн" дээд сургууль

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.