“Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй” сургалт Увc аймагт боллоо

Д.Тулга / Боловсрол

Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй” сэдэвт баруун бүсийн сургалт өнгөрсөн амралтын өдрүүдэд Увс аймагт амжилттай болж өнгөрлөө. Тус сургалтыг 23 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний сургагч багш нарын баг, орон нутгийн сургагч багш нарын багтай хамтран зохион байгуулж байна.

Увс аймгийн сургалтын нээлтийн үйл ажиллагаа Лаборатори 1 дүгээр сургууль дээр зохион байгуулагдаж 589 хүн оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагаанд орон нутгийн удирдлагууд оролцож улс орны ирээдүйн болсон хүүхэд бүрээ хөгжүүлэх энэхүү шинэчлэлийн үйл ажиллагаанд сургууль бүрээ дэмжин хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Н.БАЯР

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.