Амралтын өдрүүдэд хүүхдэд зориулсан сургалтын төвүүдийн үзэсгэлэн болно

Д.Тулга / Боловсрол

niislel

Хүүхдэд зориулсан дугуйлан, сургалтын төвүүдийн үзэсгэлэн 10 сарын 10, 11 буюу энэ амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагт Нийслэлийн Улаанбаатар Чуулгын байранд болно.

"Хөгжлийн харандаа" нэртэй энэхүү экспог хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилготой явуулах аж.

Энэхүү үйл ажиллагааг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар санаачлан Нийслэлийн хүүхдийн холбоо хамтран хэрэгжүүлж байна.

Экспод нийслэлийн хэмжээнд хүүхдийг хөгжүүлж, чадваржуулж, сургаж байгаа сургалтын төв, спорт, урлагийн дугуйлан, хүүхдийн өөрийн оролцооны байгууллагууд оролцоно.

Энэхүү үйл ажиллагаагаар хүүхдийн хөгжил, оролцооны байгууллагуудын мэдээллийг нэг дороос авах боломжтой бөгөөд байгууллагууд хөнгөлөлттэй үнээр хүүхдүүдийг бүртгэх, өөрийн байгууллагадаа гишүүнээр элсүүлэх, сэтгэлзүйн оношилгоо, зөвлөгөө, сургалт лекц, тэмцээн уралдаан зохион байгуулна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.