Органик ногоон бүтээгдэхүүн, аялал зуучлал 2015

Д.Тулга / Боловсрол

ӨМӨЗО-ны ХЯНГАН АЙМАГ, Мишээл Групп компани, Дорнод аймаг хамтран “ОРГАНИК НОГООН БҮТЭЭГДЭХҮҮН, АЯЛАЛ ЖУУЧЛАЛ 2015” үзэсгэлэн, Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны чуулга уулзалтыг 2 дахь удаа Мишээл Экспо төвд 8-р сарын 14-17-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээний “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧУУЛГАН УУЛЗАЛТ” 8-р сарын 15-ны 14 цагаас BEST WESTERN PREMIER Tuushin зочид буудалд болно.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны зүүн хойд бүсийн баруун хэсэгт оршдог Хянган аймаг нь МУ-ын Дорнод аймагтай хил залгаа бөгөөд хоёр орны хооронд Рашаан-Сүмбэр хилийн боомтын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа юм. Тус боомтыг байгуулснаар Ази Европыг холбосон шинэ зам нээгдэх болно. Зүүн тийш Далиан, Енкэү, Дандун зэрэг далайн боомтуудаар дамжин Япон далай, Номхон далайтай холболдож, баруун тийш Чойбалсан болон Ази Европын гол төмөр замын сүлжээгээр дамжин Атлантын далайд гарах гарц болох юм.

Уг үзэсгэлэн, чуулга уулзалтанд оролцохоор Хянган аймгаас салбар бүрийн 70 гаруй компаний 170 гаруй бизнес эрхлэгчид хүрэлцэн ирэх юм.

Чуулга уулзалтын үеэр хоёр талын бизнес эрхлэгчдийн ганцаарчилсан уулзалтууд болохоос гадна Хянган аймгийн талаас дараах чиглэлийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулах хүсэлтээ ирүүлээд байна.

Үүнд:

- Гар урлал, бэлэг дурсгалын чиглэлээр хамтран ажиллах Монгол улсаас бүтээгдэхүүн импортлох

- Хонь, адууны мах импортлох

- Гахайн мах эспортлох

- Шинэ төрлийн барилгын материал танилцуулах, экспортлох

- Нарийн ногоо тариалах талаар санал солилцох, экспортлох

- Уул уурхайн нөхөн сэргээлт хийх талаар хамтран ажиллах

- Хандлан хадах талаар хамтран ажиллах, өвс тэжээл импортлох

- Арьсан эдлэл, ноос ноолууран бүтээгдэхүүн импортлох

- Арвайн будаа цай экспортлох

- Эрдэнэ шиш, цагаан будаа экспортлох

- Сендвичэн, төмөр карказын чиглэлээр хамтран ажиллах

- Шар болон гурвалжин будаа, бүх төрлийн үр тариа экспортлох

- Төмс экспортлох

- Даршилсан ногоо, амтлагч ногоог Монгол улсад борлуулах түнш хайх

- Химийн бордоо,тариалангийн бодис экспортлох

- Адуу амьдаар нь импортлох

Мөн 8-р сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд өглөөний 10 цагаас тэгш цаг бүр Хархорин худалдааны төв, Саппора, Офицеруудын ордон, Багшийн дээдийн автобусны буудлаас Мишээл Экспо-руу тусгай автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 91914805, 96919196, 99918133 утсаас авахаас гадна www.misheelgroup.mn, www.facebook.com/misheelgroup хуудсууд, мишээл аппликейшнаас аваарай.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.