Транс тос ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна

Д.Тулга / Эрүүл мэнд

trans oohӨнгөрсөн долоо хоногт Эрүүл мэнд хүнсний аюулгүй байдлын байнгын хорооноос хүнсний аюулгүй байдал тэр дундаа, хүн амын транс өөхний хэрэглээ маш өндөр байгаа учир татгалзах уриалга гарган мэдээлэл хийсэн юм. Шингэн хэлбэрт байгаа тосыг химийн урвалд оруулан хатуу төлөвт шилжүүлснийг транс өөх гэнэ. Өөрөөр хэлбэл шингэн тосыг устөрөгчөөр баяжуулж хатуу хэлбэрт шилжүүлэх аргыг одоогоос зуугаад жилийн өмнө Европын эрдэмтэд нээж байжээ.

Ингэснээр хүн төрөлхтөн тосыг удаан хугацаагаар хадгалах боломжтой болсон бөгөөд олон жилийн турш өргөн хэрэглэсээр ирсэн байна. 1960-аад оны үеэс АНУ-д транс өөхний хэрэглээ эрчимтэй нэмэгдэж ургамлын болон малын гаралтай өөх тосны хэрэглээг давжээ.

Транс өөхний хэрэглээ ингэж өсөх болсны үндсэн шалтгаан нь эдийн засгийн ач холбогдол бөгөөд үйлдвэрлэгчид илүү өртөг багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, удаан хадгалах боломжтой болсон юм.

Транс тос ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдүүдийг танилцуулж байна.

1. Чипс

2. Майонез

3. Маргарин

4. Ихэнх үйлдвэрийн боорцог

5. Ихэнх үйлдвэрийн бялуу, нарийн боов

6. Ихэнх түргэн хоолны газрын тосонд шарсан бүтээгдэхүүнүүд

7. Вафли, печень

8. Гадуур зардаг пирожки, зарим хуушуурууд

9. Зарим чихэрүүд

10. Түрхдэг шоколад

11. Зарим кетчуп

Үйлдвэр хоолны газруудын хэрэглэдэг гол шалтгаан нь: Хямд, олон дахин хэрэглэхэд амт чанараа алддаггүй, өнгө нь хувирч түлэгддэггүйд оршдог гэнэ. Үндсэндээ тэдэнд эдийн засгийн өндөр ач холбогдолтой бололтой.

Холбоотой мэдээ: Ж.Амарсанаа: Транс өөхийг нэг удаа идэхэд л организмаас хоёр жилийн дараа гадагшилдаг

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.