Эрдэмтэд 400 мянган жилийн өмнөх хүний эрүүний яс олжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

ethiop

Этиопийн эрдэмтэд 2.8 сая жилийн өмнөх буюу хүний үүслээс 400 мянган жилийн өмнө амьдарч байсан хүний эрүүний яс олсон байна. Тэд судалгаагаандаа үндэслэн “Цаг уурын өөрчлөлт модон дээр амьдрагчдыг босоо алхагч болгон өөрчилсөн” хэмээн үзжээ.

-ХҮН ТӨРӨЛХТНИЙ ХУВЬСЛЫН ХАМГИЙН ЧУХАЛ ӨӨРЧЛӨЛТ ГЭЖЭЭ-

Судалгааны багийн толгойлогч BBC-д өгсөн ярилцлагадаа “Энэ бол хүний хувьслын хамгийн чухал өөрчлөлт юм” гэсэн байна. Невадагийн их сургуулийн проффессор Брайн Виллмурын хэлсэнчлэн энэ нээлт нь тус бүс нутгаас 1974 онд олдсон Люси хэмээх нэртэй 3.2 сая жилийн өмнөх хүнтэй адил олдвортой хамааралтай бөгөөд хүний үүслийг судлахад илүү хялбар болгож байна гэжээ.

Люсигийн төрөл зүйл нь Аустралопитекус афарензис бүлэгт хамаарагдаж, хүний эртний төрөл болж хувьссан гэх таамаглал дэвшүүлдэг. Проффессор Виллмур хэлэхдээ “Бид энэ таамаг дээр л маргалдаж байна даа” хэмээжээ. Гэхдээ Люси болон тэдний төрөл зүйл амьд байх үеийн болон 2 сая жилийн өмнө үүссэн гэх Хомо Эрэктус (том тархитай хүнтэй төстэй биеийн бүтэцтэй) бий болох үеийн хоорондох цаг хугацаа нь багагүй хол зайтай байгаа юм. 2.8 сая жилийн өмнөх доод эрүүний ясыг Етиопийн алс хөл хөдөө нутагт буюу Лэди Герару гэх газраас оюутан Чалачев Сэюум олжээ.

Тэрээр BBC агентлагт өгсөн ярилцлагадаа “Чулуужсан ясыг хараад үнэхээр гайхаж, цочирдсон. Чулуужсан ясыг олох үедээ үүнийг маш чухал гэж ойлгосон бөгөөд хүн төрөлхтөнийг үүсэхээс өмнөх үеийн гэж таамагласан” гэсэн байна. Уг чулуужсан ясны 5 шүд хүний зүүн доод эрүүнийх юм. Аризонагийн их сургуулийн Хүний гарал үүслийн Институтын профессор Виллиам Кимбелийн хэлж байгаагаар “Чулуужсан ясны ард талын араа шүд нь тус бүс нутагт байсан бусад хүн төст амьтадынхаас хамаагүй жижиг байсан ба энэ нь хүний өвөг дээдэс болон бусад төрлөөс ялгарах гол ялгаа” гэжээ.

Лондонгийн байгалийн түүхийн музейн профессор Крис Стрингер хэлэхдээ “Өмнөх хамгийн эртний хүний эрүүний ясны олдвор нь 2.5 сая жилийн өмнөх Этиопийн Хадараас олдож байсан. Тэгэхээр энэ шинэ олдвор хүн төрөлхтөнийг одоогийн баримтаас 400 мянган жилийн өмнөх үе рүү оруулж байна. Эрүү нь бүдүүлэг амьтан болон дэвшилтэт үе рүү шилжих үеийн хүнийх шиг холилдсон бүтэцтэй ба Люси болон дараа үеийн хүн төрөлхтний шилжилтэд маш сайн зохицсон байгаа юм. Энэ бол хүн гэж юу болох, цаашид ямар болж хувьсахыг анхааралдаа авахад хүргээд байгаа шинэ судалгаа гэж болно” гэжээ. Компьютерийн тусламжтайгаар эрүүг бүтэн биетэй болгож үзэхэд Хомо хабилис төрлийнх болох нь батлагдсан байна.

Ц.ТАМИР

ethiop


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.