Тендерийн урилга: Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газарт компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх

Д.Тулга / Шинжлэх Ухаан 2023

Огноо: 2015 оны 10 сарын 12

Тендер шалгаруулалтын нэр: Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газарт компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: GD-01-01

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам нь Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр № ЗО86-МОН “Хүнс тэжээл нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг энэхүү худалдан авах ажиллагааны үр дүнд байгуулах гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам нь эрх бүхий тендерт оролцогчдыг нийгмийн халамж үйлчилгээний еренхий газарт тоног төхөөрөмж худалдан авах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Дотоодын нээлттэй тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай Монгол Улсын хуульд тодорхойлсон Нээлттэй тендер шалгаруулалтын журмын дагуу явуулна. Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл (нийт багц)-ийг 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 90 хоногийн дотор хүчинтэй байна.

Төлбөрийн хэлбэр: Дансаар тушаана

Хүлээн авагчийн банкны нэр: Төрийн банк

Хүлээн авагчийн төгрөгийн дансны дугаар: 104900059861

Төлбөр хүлээн авагч: Хүнс тэжээл нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл

Тендерийн хамт тендерт санал болгож буй үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх, төгрөгөөр буюу чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. АХБ-ны төслийн худалдан авах ажиллагааны хувьд төгрөгөөс бусад валютыг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас 30-аас доошгүй хоногийн өмнөх тендер зарласан өдрийн ханшийг үндэслэн төгрөгт хөрвүүлнэ.

Тендерийг 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10:30 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

АХБ-ны зээл № 3086-МОН: Хүнс тэжээл нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл

Монгол Улс Улаанбаатар хот 14191

Бага тойруу - 44, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо

Төрийн өмчийн байр XI, 408 тоот өрөө

Утас/Факс: 976-11-323473

Тендер бэлтгэх, тендерийг захиалагчид ирүүлэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гарах ямар нэгэн зардлыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам хариуцахгүй.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:13:51

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:13:50


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.