Театрын шүүмжийн уралдаан зарлалаа

Д.Тулга / Боловсрол

teatreТайз дэлгэцийн бүтээлийн шүүмж, судлалыг хөгжүүлэх, шүүмжийн ач холбогдлыг таниулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын бодлого, шийдвэрт нөлөөлөх, залуу судлаач шүүмжлэгчдийг төрүүлэн гаргах, тэднийг дэмжих, сургалт эрдэм шинжилгээний уран бүтээлийн ажлын уялдаа холбоог сайжруулах, уран сайхны шүүмжийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор уран сайхны шүүмжийн уралдаан зарлалаа. Шүүмжийн уралдаанд төв, орон нутгийн театруудын тайзнаа тавигдсан жүжгийн бүтээлүүдэд шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн түвшинд үнэлж дүгнэсэн, онолын үндэслэл сайтай бичигдсэн бүтээлүүдээ ирүүлнэ. Бичлэгийн тодорхой стандарт харгалзахгүй аж. Мэргэжлийн судлаачид, уран бүтээлчид, урлаг утга зохиолын чиглэлээр суралцагч оюутнууд, магистрант, докторантууд тус уралдаанд оролцох боломжтой.Уралдаан 2015 оны 10-р сарын 21-аас эхлэн, шалгаруулалтын дүнг 2015 оны 12 сард УДЭТ-ийн “Алтан үе-ахмадын туршлага” эрдэм шинжилгээний хурлын үеэр танилцуулна. Шүүмжийн бүтээлийг 12-р сарын 1-ны дотор СУИС-ийн ТУС-ийн “Эрдмийн зөвлөл”-д natsagdoo@yahoo.com , tdus_1@yahoo.com цахим хаягаар авах юм байна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.