Математик, физикийн уралдаанд түрүүлсэн суралцагчдыг БНСУ-д суралцуулна

Д.Тулга / Боловсрол

eduШинжлэх ухаан технологийн чиглэлээр БНСУ-ын Улсан хотын Шинжлэх ухаан технологийн институтад оюутан, сурагч элсүүлэн суралцуулах уралдааны шалгаруулалтыг ШУТИС-ийн Ахлах сургууль зохион байгуулах гэж байна. Тус уралдаан математик, физикийн төрлөөр зохион байгуулагдах юм. Математикийн уралдааныг хоёр дахь удаагаа зохион байгуулах бол физикийн уралдаан анх удаагаа зохиогдох юм байна.

Энэхүү уралдаанд Монгол Улсын их дээд сургуулиудын 1-р курсын оюутан, ахлах сургуулийн 11, 12-р ангийн сурагчид оролцох боломжтой бөгөөд гурван үе шаттай явагдах ажээ. Уралдаанд оролцогчдын бүртгэлийг энэ сарын 5-наас ШУТИС-ийн Ахлах сургууль дээр бүртгэж эхэлсэн байна. Бүртгэл энэ сарын 25-нд дуусах юм байна. Зохион байгуулагчид “Монголын Улсын Шинжлэх ухаан, технологийн салбарт шилдэг тэргүүний боловсон хүчинг нэмэгдүүлэх” зорилготой гэж онцолж байна.

Математик, физикийн уралдаан тус бүрт эхний гурван байрт шалгарсан оюутан, сурагчдыг БНСУ-ын Улсан хотын Шинжлэх Ухаан Технологийн Институтад 100 хувийн тэтгэлгээр элсүүлэн суралцуулах ажээ. Мөн уралдаанд шалгарсан оюутан сурагчдад алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал дагалдах юм байна. Уралдаанд шалгаруулалтын мэдээллийг http://musthighschool.mn/ цахим хуудсаас авах боломжтой ажээ.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.