Монгол улсын нэг иргэнд 23 литр согтууруулах ундаа ноогдож байна

Д.Тулга / Эрүүл мэнд

talbaiХууль зүйн яам болон Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран “Архинд донтох эмгэг, түүнээс урьдчилан сэргийлэх, зан үйлийг өөрчлөх” сэдэвт хоёр өдрийн сургалтыг нийслэлийн өрхийн болон хороодын нийгмийн ажилтан болон өрхийн эмнэлгийн 100 гаруй эмч нарын дунд зохион явуулж байна.

Сургалтаар Монгол улс дахь архины хэрэглээ, тулгамдсан асуудал, хор хөнөөлийг бууруулах стратеги, Зан үйлийг өөрчлөх, харилцааны стратеги, Архины хэрэглээг бууруулах чиглэлээр хэрэгжсэн сайн туршлагын талаарх мэдлэгийг олж авах юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран 2005, 2009, 2013 онуудад Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын судалгааг хийсэн бөгөөд архины хэрэглээний үзүүлэлт өндөр гарсаар байгаа нь архины хортой хэрэглээг бууруулах үйл ажиллагаанд нийгмээрээ идэвхтэй оролцох шаардлагатайг харуулж байгаа юм.

Монгол улсын нэг иргэнд 23 литр согтууруулах ундаа ноогдож байна. Насанд хүрсэн хүн амын 51,2 хувь нь согтууруулах ундаа хэрэглэж байгаагийн 8 хувь нь эмэгтэйчүүд байна.

Согтууруулах ундааны хортой хэрэглээ нь зам тээврийн осол, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг манай орны тулгамдсан асуудлын гол шалтгаан болдог.

Иймээс өрх сум, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээнд архины хор нөлөөнөөс сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.