ФОТО: Залуус цусаа хандивлалаа

Д.Тулга / Эрүүл мэнд

Өнөөдөр Монголын залуучуудын өдөр тохиож байна. Өнөөдрөөс 94 жилийн өмнө Монголын залуучуудын хөдөлгөөн үүсч, үгээ хэлэх эрх чөлөө, дуу хоолойгоо нийлүүлэн албан ёсоор нэгдэж байжээ. Энэхүү өдрийг тэмдэглэж байхаар Монгол Улсын Засгийн газар анх 1997 онд тогтоол гаргаснаар жил бүр наймдугаар сарын 25-нд залуучуудын өдрийг тэмдэглэх болсон байна.

Энэ өдрийг тохиолдуулан Монголын Залуучуудын холбооноос "Амьдралын тус" хөдөлмөрийн яармаг, "Бидний бэлэглэсэн цус бусдын алтан амины төлөө зориулагдана" цус бэлэглэх үйл ажиллагааг өөрийн байрандаа зохион байгууллаа.

Өнгөрсөн жилийн энэ өдөр Залуучуудын холбоо “Залуус бид нэгдэж хүний амийг аварна” уриан дор мөн цус хандивлах аяныг өрнүүлж байсан билээ.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.