Гамшгийн үед гялгар уут ашиглаарай

Д.Тулга / Боловсрол

gamshigӨнөөдөр Олон улсын гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхий нийтийн өдөр тохиож байна. Энэ хүрээнд гамшиг, ослын үед хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зарим заавар, зөвлөмжийг Онцгой байдлын ерөнхий газар, Улаанзагалмайн нийгэмлэгээс өглөө.

Энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд 4148 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолджээ. Үүний улмаас 170 хүн амь насаа алдаж, 49,3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Гамшиг осол гэдэг гэнэтийн байдаг учир урьдчилан мэдэх боломжгүй, гэхдээ урьдчилан сэргийлэх боломжтой. Иймд ОБЕГ-аас www.ontsgoi.cov.mn шинэ цахим хуудас гарган иргэдэд урьдчилан сэргийлэх бүхий л мэдээллийг түгээж байхаар болжээ. Түүнчлэн Дэлхийн зөн ОУ-ын байгууллагатай хамтран 10 гаруй төрлийн аюул ослын эсрэг авах арга хэмжээнүүдийн талаар видео мэдээ, өрхийн гарын авлага, ЕБС-уудад зориулж Аюулгүй амьдрах үндэс сурах бичиг гаргаж БСШУЯ-нд ийм хичээл оруулах санал оруулсан байна.

Хурлын үеэр ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх багийн дарга Б.Ууганбаяр газар хөдлөлтийн үед өөрийгөө хамгаалах анхан шатны аргыг заасан юм. Газар хөдөлбөл эхний ээлжид байшин барилгаас гарах эсвэл ширээн доогуур орох шаардлагатайг сануулав. Урьдчилан сэргийлж гэрийн тавилгануудаа ханандаа бэхлэх, бичиг баримтаа нэг дор хадгалахыг ч дурдав.

Мөн ямар нэгэн гамшиг тохиолдсон үед гарын дор байгаа материалаа ашиглан хэрхэн анхан шатны тусламж авах талаар зөвлөмж өгөв. Тухайлбал, талхны болон 100 төгрөгийн гялгар уутыг бариулнаас доош хэсгийг нь цуулан хэсэг газар үлдээнэ. Ингэснээр гар хугарч, бэртсэн, гэмтсэн үед гараа сойх боломжтой. Мөн цус алдалтын үед уутыг уяа болгон ашиглах зэргээр гэнэтийн ослын үед маш их хэрэг болдог тул иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж цүнх, халаасандаа уут хийж явахыг зөвлөлөө.

Энэ мэт гамшиг ослын үед энгийн материал ашиглан хэрхэн өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ хамгаалах, бага хохиролтойгоор даван туулах тухай мэдээллүүдийг дээрх веб сайт, гарын авлагуудаас авч байхыг хүсэв.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.