Оюутнууд маргааш жагсана

Д.Тулга / Нийгэм

oyutan

Намрын намарт их, дээд сургуулийн оюутнууд төлбөрийн асуудлаас болж жагсаал, цуглаан хийдэг. Тэгвэл энэ жил оюутнууд төлбөрийн нэмэгдлээс болж жагсана гэдгээ мэдэгдээд байна. Оюутнууд ийнхүү маргааш тайван жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийлэх аж. Тэд “Эдийн засаг хямралтай байгаа энэ үед их дээд сургуулиуд төлбөрөө 40 хүртлэх хувиар нэмэхээр шийдсэн нь буруу” хэмээн үзэж байгаа юм байна.

Тус холбоо маргааш 12:00 цагт оюутны талбайд тайван жагсаалаа хийхээр төлөвлөжээ. Үүнийхээ дараагаар сургуулиудад шаардах бичиг явуулах бөгөөд үр дүнд хүртлээ бууж өгөхгүй, тэмцэх гэнэ. Төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэх оюутнуудын хөдөлгөөнийг Монголын оюутны холбоо дэмжиж байгаа юм байна. МОХ-оос сургуулийн удирдлагуудад сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийн зарцуулалт, оюутан сурагчдад тайлагнасан байдал, төлбөр нэмэгдсэн шалтгаан зэрэг мэдээллийг бичгээр өгөхийг шаардаж, шаардах бичиг явуулсан байна.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.