Эмнэлэгийн тоног төхөөрөмжийг танилцуулах яармаг болж байна

Д.Тулга / Эрүүл мэнд

emnelegОлон улсын эмнэлэгийн тоног төхөөрөмжийг танилцуулах үзэсгэлэн худалдаа манай улсад хоёр дахь жилдээ болж байна. Шангри-Ла зочид буудалд болж буй энэ үзэсгэлэн худалдаанд олон улсын найман компани оролцож байгаа юм. Өнгөрсөн жил нийт 17 компани олон улсад хэрэглэгдэж байгаа дэвшилтэт технологиудаа танилцуулж байсан.

Үзэсгэлэнд БНХАУ болон АНУ-ын Монгол улсад ашиглагдаж болох эмнэлэгийн техник технологиудыг танилцуулж байна. Яг одоо нэн шаардлагатай байгаа эмнэлэгийн тоног төхөөрөмжүүдийг манай улсын эмнэлэгийн салбарынханд танилцуулах, эмч нар сургалт зохион явуулах ажиллагаа энэхүү үзэсгэлэнгийн үеэр болж байгаа юм. Тус үзэсгэлэнд өнгөрсөн жилээс хойш эрүүл мэнд, анагаахын салбарт шинээр нэвтэрсэн тоног төхөөрөмжүүдийг дэлгэж Монголын эмч, мэргэжилтнүүдэд танилцах боломжийг нь бүрдүүлж өгсөн юм.

Үзэсгэлэн дээр 1,2,3 дугаар шатлалын эмч, удирдлагууд ирж тухайн тоног төхөөрөмжийг цаашдын ажлын төлөвлөгөөнд хэрхэн тусгаж ажиллах, нэвтрүүлэх зэрэг асуудлаар ярилцаж байна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.