С.Бямбацогт: Хоёр хуваагдаж зодолдсон асуудал байхгүй

Д.Тулга / Улстөр

man buleg

МАН-ын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өчигдөр УИХ-ын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга З.Энхболдын Тавантолгойн асуудлаар хэлсэн асуудалд МАН-ын бүлгийн зүгээс “Тавантолгойн төслийг урагшлуулах нь зөв. Гол нь Тавантолгой болон Оюутолгойн төсөл олон нийт, иргэдэд нээлттэй байх ёстой. Парламентын хяналт дор, эдийн засгийн одоогийн нөхцөл байдлыг нь муутгахгүйгээр цааш үргэлжлүүлэх арга хэмжээг шинээр байгуулах Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэж Хамтарсан Засгийн газар байгуулах зөвшилцлийн баримт бичигтээ дурьдсан байгаа. Тиймээс УИХ-аар оруулж хэлэлцэж, зөвшилцөж байж энэ гэрээг байгуулах ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна.

Мөн энэ хаврын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх байгаа. Энэ асуудалд иргэдийн санал бодол ямар байгаа талаар орон нутагт ажиллаж, сонсоод ирсэн. УИХ-ын болоод орон нутгийн сонгуулийн тогтолцоо ямар байх вэ гэдгийг хэлэлцсэн. Гол нь иргэдийн зүгээс сонгуулийн ямар тогтолцоог хүсч байгаагаа өөрсдөө шийдвэрлэх юм. Иймээс Үндсэн хуулиндаа заагдсан эрхийнхээ дагуу Үндсэн хууль болон ард нийтийн санал асуулгын тухай хуульд заагдсаны дагуу МАН-ын гишүүд УИХ-д Ард нийтийн санал асуулга явуулах тухай Их хурлын тогтоолын төслийг өргөн барихаар шийдсэн. Мажоратор тогтолцоогоор явуулах уу, 2012 он явуулсан холимог тогтолцоогоор явуулах уу гэдгийг иргэд олон нийтийн дунд санал асуулга явуулж шийдвэрлэснийхээ дараа гарсан үр дүнг нь харгалзаж энэ хаврын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв. Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Олон нийтийн санал асуулга явуулна гэхээр цаг хугацаа болоод хөрөнгө мөнгөний асуудал яригдана. Бүх талаас нь харвал сонгуулийн хэмжээний нүсэр компанит ажил болно. Тэгэхээр хэдийд хэрхэн явуулах гэж байна вэ? УИХ-аар хэлэлцэж байж шийдэх байх. Санал, хувилбарын хувьд ямар байх вэ?

-Чуулган завсарлах хугацаанд МАН-ын бүлэг 21 аймагт ажилласан. Энэ хугацаанд ард иргэдийн саналыг сонссон. Ард, олон нийтийн зүгээс анхаарч байгаа гол зүйл бол сонгуулийн систем, Сонгуулийн тухай хууль байгаа. Сонгогдсон гишүүд ард түмний төлөөлөл болж чадахгүй байна, намын нэрээр жагсаалтад оруулдаг асуудлыг болиулах хэрэгтэй байна гэдэг саналыг багагүй хэлсэн. Асуулгын хувьд хоёроос дээшгүй асуудлаар хариулт болоод асуулт нь тодорхой буюу тийм, үгүй гэсэн хариулттай байх болно. Үүнд намын жагсаалтаар байх уу, мажоратор системээр явах уу гэсэн тодорхой асуулга байна. Асуулгыг зургадугаар сард багтаагаад явуулна гэж үзэж байгаа. Бага зардлаар явуулах боломжтой.

-Иргэн Г.Алтангийн нэхэмжилсэн шүүхийн барьцааны асуудал аль шатандаа явж байгаа вэ?

-Тусгаар тогтнолын ордонг иргэн Г.Алтан авахаар шүүхэд ямар ч нэхэмжлэл гаргаагүй. Энэ бол ташаа мэдээлэл. Ийм асуудал байхгүй.

-Лениний музейг нэг сая ам.доллараар барьцаанд тавьчихсан гэдэг нь худал мэдээлэл болж байна уу. Төрийн өмчийн хорооноос энэ асуудалтай холбоотойгоор Лениний музейг төр өмчлөлдөө авч чадахгүй байна гэж ярьсан. Үүнийг үгүйсгэж байна уу. Эсвэл Тусгаар тогтнолын ордноо барьцааг нь сольё гэж байгаа юм уу?

-Төрийн өмчийн хорооны нэхэмжлэл гарч, шүүхийн шийдвэрээр Лениний музейг МАН төрд хүлээлгэж өгсөн. Үлэг гүрвэлийн музей болгоно гэж байсан ч одоо сонсоход өөр зориулалтаар ашиглах гэж байгаа бололтой байсан. Тусгаар тогтнолын ордонтой холбоотой ямар нэгэн нэхэмжлэл гаргасан асуудал байхгүй гэдгийг хэлж байгаа.

-НАМЗХ дотроо хоёр хуваагдсан гэдэг мэдээлэл гараад байгаа. НАМЗХ-ын ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг түр орлогч Н.Номтойбаяр ерөнхийлөгч нь болж байгаа гэсэн яриа гараад байна. Энэ тал дээр?

-НАМЗХ-тай холбоотой мэдээлэл хэвлэлээр гарах болсон байна. Л.Оюун-Эрдэнэ Америк сурахаар явж оронд нь Н.Номтойбаяр түр орлон гүйцэтгэж байгаа. Энд сүртэй том асуудал үүсээгүй. Хоёр хуваагдаж, зодолдсон ямарваа нэг асуудал байхгүй. Энэ бол ганц хоёр хүнтэй холбоотой л асуудал бий. Үүнийг намын удирдлагууд анхааралдаа авна.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.