Тахлын вакцинд үнэгүй хамруулж байна

Д.Тулга / Эрүүл мэнд

tarwagaЗоонозын өвчин судлалын төвд тарваган тахлын вакциныг үнэ төлбөргүй хийж эхэлсэн байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар манай орны хувьд 7-9 дүгээр сард тарваган тахлын хамгийн өндөр идэвхтэй үе аж.

Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч нарыг урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдахыг анхаарууллаа.

Ховд аймгийн Үенч, Баян-Өлгий аймгийн Сагсай, Бугат, Төв аймгийн СэргэлэнӨвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сум, сумын нутагт байгалийн голомт идэвхжиж, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань, Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд тарваган тахлын өсгөвөр илэрсээр байгааг албаныхан хэллээ. Тиймээс нийслэлд тарваган тахал болон мал, амьтны гоц халдварт өвчин орж ирэхээс сэргийлэн аравдугаар сарын 15-ныг хүртэл байнгын хяналтын цэг ажиллуулж байна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.