Энэ бямба гаригт “Хөршийн өдөр”-ийг зохион байгуулна

Д.Тулга / Нийгэм

niislelНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөршийн өдөр”-ийг зохион байгуулах тухай А/671 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан “Хөршийн хяналтын хөтөлбөр, Хөршийн хяналтын журам”-ыг иргэд олон нийтэд сурталчлах, дүүрэг, хорооны оршин суугчдыг хоорондоо танилцах, ажил амьдралын туршлагаа хуваалцах, харилцан мэдээ мэдээлэл солилцох нөхцөл бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хөршийн өдөр”-ийг нийслэлийн хэмжээнд 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ. “Хөршийн өдөр” арга хэмжээний хөтөлбөр, удирдамжийг баталж, шаардагдах 62.3 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.