Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиод энэ сард болно

Д.Тулга / Боловсрол

shatarЗасгийн газрын тогтоолын дагуу Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При Тэмцээн энэ онд манай улсад болох байсан. Харин Монголын шатарын холбоо, Олон улсын шатарын холбоо зөвшилцсөнөөр “Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад” болгон өөрчлөхөөр болсон юм.

Өсвөрийн шатарчдын энэ тэмцээн энэ сарын 19-29-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Тэмцээнд шатарын спортоор дэлхийд тэргүүлэгч Энэтхэг, Хятад, Унгар, Герман зэрэг улсуудаас баг тамирчид оролцох юм. Манай улс анх удаа өөрийн эх орондоо шатарын олон улсын тэмцээн зохион байгуулж байгааг УИХ гишүүн тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга Я.Санжмятав тодотголоо.

Өсвөрийн болон Сурагчдын дэлхийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд манай өсвөрийн шатарчид тогтмол дээгүүр амжилт үзүүлж байгаа нь энэ тэмцээнийг зохион байгуулах эрх авхад чухал түлхэц өгсөн байна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.