Оюутнууд төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэн тайван жагслаа

Д.Тулга / Боловсрол

Энэ жил төрийн өмчийн их дээд сургуулиудын сургалтын төлбөр дээд тал нь 30-40 хувь, сургуулийн дотуур байр дээд тал нь 230 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед их дээд сургуулиуд төлбөрөө ийнхүү нэмсэн нь дунджаас доогуур орлоготой болон олон хүүхэдтэй айлд хүндээр тусч байгаа юм.

Тухайлбал, энэ жил МУИС төлбөрөө 30 хүртэлх хувиар, ШУТИС нэг кредитийнхээ төлбөрийг 18 хувиар нэмсэн мэдээ байна. Элсэгчид цөөн байгаа гэсэн шалтгаанаар төлбөрийг ингэж нэмэх нь үндэслэлгүй гэж оюутнууд хэлж байна.

Энэ хөдөлгөөнд МУИС болон ШУТИС, МУБИС, ХААИС-ийн оюутан залуус нэгдсэн. Тэд төлбөрийн нэмэгдлийг инфляцийн түвшинтэй уялдуулж, 10 хувь болгон бууруулах ёстой гэдгийг онцолж байна.

Б.ГЭРЭЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.