Францын Дотоод яаманд цагдаа буудсан хэрэг гарчээ

Д.Тулга / Боловсрол

paris

Ням гаригийн өглөө Францын Дотоод Яамны цогцолборт нэвтэрсэн хоёр этгээд тухайн барилгын эргүүл болох цагдаагийн албан хаагчийг буудсан хэрэг гарсан байна. Энэхүү хэрэг тус улсын нийслэл Парис хотын захад оршдог Пантин хотноо байрлах Дотоод Яамны байранд гарчээ. Францын Дотоод Яамны төлөөлөгчийн мэдэгдсэнээр тус яамны байранд зөвшөөрөлгүй нэвтэрсэн хоёр этгээд эргүүлийн цагдаатай таарсан даруйдаа түүний бууг шүүрэн авч, буудсан байна. Нэрээ нууцалсан цагдаагийн албаны төлөөлөгч буудуулсан цагдаагийн албан хаагчийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд амь насанд нь хүрэхүйц шарх аваагүй гэжээ.

Дотоод яамны байранд зөвшөөрөлгүй нэвтэрч, цагдаагийн албан хаагчийг буудсан хоёр этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаа ням гаригт эхэлсэн байна. Тусгай албаны баг Дотоод Яамны барилгыг бүслэн, хоёр сэжигтнийг хайсан боловч олоогүй талаар тус яамны төлөөлөгч Франс-Инфо радиод өгсөн ярилцлагадаа дурьджээ. Мөн тухайн хоёр сэжигтэн ямар учраас Дотоод Яамны барилгад зөвшөөрөлгүй нэвтэрсэн байсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.