Хилийн боомтын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Д.Тулга / Улстөр

baingiin horoo

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон холбогдох бусад шийдвэрүүдийг хэлэлцлээ.

Монгол Улсын сайд, Засгийн газрын гишүүн С.Баярцогтын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, О.Баасанхүү нар асуулт асууж, хариулт авлаа. Боомт дахь хяналт шалгалтын ажлыг Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний байгууллага, Гаалийн байгууллага, Хилийн цэрэг гэсэн 3 байгууллагат давхардуулан хуваарилснаас үүдэн үл ойлгоцол үүссэн. Энэ асуудлыг бодлогын хүрээнд хэрхэн зохицуулах боломжтой талаар, мөн боловсруулж буй хуулийн төсөлд одоо үүсээд байгаа хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан эсэхийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар тодруулав.

Монгол Улсын сайд, Засгийн газрын гишүүн С.Баярцогт хариулахдаа, Хууль зүйн яамнаас хил дээрх хяналт шалгалтын ажлыг Хил хамгаалах газар гүйцэтгэх нь зүйтэй гэдэг саналыг ЗГХЭГ-т ирүүлсэн байгаа. Харин концепцийн хувьд хуульд Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний байгууллагаар гүйцэтгүүлэхээр тусгасан байгаа учраас үүнээс үүдэн гол зөрчил үүссэн болохыг тайлбарлав. Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Зоригт аас хилийн боомт дахь хяналт шалгалтын ажил суларсан нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц түвшинд хүрсэн гэдэг дүгнэлт хийсэн. Тиймээс энэ чиг үүргийг Хил хамгаалах ерөнхий газарт шилжүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор Хилийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барих болно гэлээ.

Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд чиглэл өгөх тогтоолын төсөл батлах эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувийн саналаар дэмжив.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.